Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас

ГХУСАЗСЗөвлөл


нийт 4

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ А.ДЭМЧИГЖАВ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА.

2025-11-27 49
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд Сайхан сумын ГХУСАЗСЗ-ийн дарга А.Дэмчигжав оролцож аймаг орон нутгийнхаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын туршлага, хэрэгжүүлж буй бодлого, чиглэлээ бусад аймагтай солилцож байна. Хуралдаанаар зөвлөлийн 60 жилийн түүхэн замнал, үйл ажиллагааны үр дүн, бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх шинэ арга хэлбэр, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжуудыг хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлох юм. Арга хэмжээ оролцогчдын илтгэл, мэдээллээр үргэлжилж байна.

"Өсвөрийн сэргийлэгч-2025" зохион байгуулагдлаа.

2025-11-18 37
Сайхан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран Ерөнхий боловсролын 1, 2, 3-р сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахлах, дунд ангийн сурагчид, тэдний эцэг эх, багш, нийгмийн ажилтныг татан оролцуулах зорилготой “Өсвөрийн сэргийлэгч-2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд: Сайхан сумын 1-р сургуулийн “Гэрэлт ирээдүй” баг тэргүүн байр эзэлж алтан медаль шилжин явах цом, 5️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣ төгрөгийн эзэд болж Номгон 3-р сургуулийн “TSP” баг 2-р байр эзэлж мөнгөн медаль 3️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣ төгрөгөөр шагнуулан амжилттай оролцлоо.

Номгон 3-р багийн иргэдэд "Малчдын Зөвлөгөөн"-ийг зохион байгуулж байна.

2025-11-17 44
Сайхан сумын ГХУСАЗСЗ Номгон 3-р багийн иргэдэд, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Сайхан сумын ГХУСАЗСЗ-ийн дарга А.Дэмчигжав, Засаг даргын орлогч Б.Идэржавхлан, Номгон тосгоны захирагч Д.Баярбат, сум дундын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Баасандорж, эрүүгийн ахлах мөрдөгч Д.Даваадорж, ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн мал эмнэлгийн Улсын байцаагч А.Болорчимэг нар оролцож мэдээлэл хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10073
8364 / 83%
1056 / 10%
311 / 3%
342 / 3%