Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас

Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3-р хуралдаан

2023-08-29

Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3-р хуралдаан яг одоо хуралдаж байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. “Гавшгай Ус” ОНӨААТҮГ-ын цаг үеийн мэдээлэл сонсох.
2. Сайхан сумын засаг даргаас ирүүлсэн Номгон халаалтын төвийн үйл ажиллагааны талаарх хүсэлтийг хэлэлцэх
3. Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл сонсох.
4. Сайхан сумын 2024 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршлыг тогтоон санал уламжлах тухай.
5. Сайхан сумын 2023 оны тодотгосон төсвийн төслийг хэлэлцэх.
6. Сайхан сумын Хамтарсан багийн 2022 он, 2023 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэх.
7. Сайхан сумын Өрхийн амьжиргаа дэмжих зөвлөлийн 2022 он, 2023 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэх.
8. Хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг үзэж, шалгах ажлын хэсэг байгуулах.
9. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%