Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2024-2028 оны ИТХ-ын 9 дэх бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан боллоо. Сайхан сумын сонгуулийн хорооны дарга Э.Батмөнх "Сонгуулийн дүн болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай" мэдээлэл хийж хурлыг нээлээ. Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч С.Дугар удирдан явууллаа.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Сумын ИТХ-ын шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Сумын ИТХ-ын даргыг сонгох
3. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх