Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой 2024 онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхэн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх МУИХ-ын 2023 оны 64-р тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
1. Ерөнхий боловсролын 1, 2, 3-р сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, Үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх нь сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сургалт, мөн доорх уралдааныг зохион байгуулан ажиллалаа
- “Анхдугаар Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндэсний болон түүхийн ухамсар, бахархал” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан /9-12-р анги/
- “Тусгаар тогтнолын билгэ тэмдэг, хүний эрх, эрх чөлөө, Тусгаар тогтнолоо зарлахаас өмнө ба дараа” сэдвүүдээс сонгон КОНТЕНТ бэлдэх /2-5-р анги, 6-8-р анги, 9-12-р анги/ тэмцээн уралдааныг зохион байгуулан шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулав.
2. Хөтөл соёлын ордонд “Хүндэтгэлийн арга хэмжээ” –г зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр:
- Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сум дундын Шүүхийн Тамгын газрын дарга, сум дундын Прокурорын газрын Хууль цаазын итгэмжит зөвлөх, сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга нар Үндсэн хуулиас өөрийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой мэдээлэлийг тус тус хүргэв.
- Шилдэг эссэ, контентыг иргэд олон нийтэд танилцуулав.
- “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллалаа.
- Төр төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нарт Үндсэн хуулийн эрхэм зорилгыг гардуулах үйл ажиллагаа.
- Төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагчдын дунд Үндсэн хуулийн хүрээнд “АХА” тэмцээн