Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас

ИТХ-ын дарга, төлөөлөгчид ажлын алба сургалтад хамрагдав.

2024-12-12

             Авлигатай тэмцэх газраас “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль”-ийн үр дүнд шинээр бүрэлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг улс даяар зохион байгуулан ажиллаж буй.
Энэхүү сургалт, өдөрлөг арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн тэргүүтэй ажлын хэсэг  (2024.12.12) Сэлэнгэ аймагт зохион байгуулан ажиллалаа.
 
              Мөн өдрийн үдээс хойш Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагуудаас Төлөөлөгчдөд хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахад шаардлагатай мэдээ мэдээллийг өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%