Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн дунд “Сэлэнгэ аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд санал авах” хэлэлцүүлгийг энэ сарын 1-ний өдөр аймгийн төвд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, ажлын албаны дарга, төлөөлөгчид идэвхтэй оролцлоо.
Мөн төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг хэрхэн таван жилийн үндсэн чиглэлд тусгах талаар ярилцаж, саналыг бичгээр болон амаар хүлээн авч ажиллав.

