Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024-2028 оны бүрэн эрхийн ээлжит 07 дугаар хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан. Хурлын хуралдаанд ирвэл зохих 29 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч оролцсон. / Ирц 68.9 хувь / Чөлөөтэй 9 төлөөлөгч: Э.Пүрэвдорж, О.Батзаяа, Х.Мөнхбаатар, Я.Ариунболд, Л.Сувданчимэг, Ч.Тунгалаг, Б.Балжинням, Б.Батчулуун, О.Аюушбаатар.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:
- Сумын 2024 оны Төсвийн гүйцэтгэл хэлэлцэх
- Сумын 2025 оны Тодотгосон төсвийн төслийг хэлэлцэх
- Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн өмнө онуудын зээлийн эргэн төлөлт, 2025 оны төсөл сонгон шалгаруулалт, зээл олголтын талаарх мэдээлэл сонсох.
- Сайхан Хот тохижилт ОНӨААТҮГ-т үйл ажиллагаанаас олсон орлогыг зарцуулах зөвшөөрөл олгох тухай.
- Цемент Шохой Хувьцаат Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэн гарч байгаа утаа болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсох.
- Шинээр сонгогдсон төлөөлөгчдийг бодлогын хороодод хуваарилах тухай.
- Ажлын хэсэг томилох гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.


