Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдаан эхэллээ. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай.
2. Атар газрыг хагалах тухай саналыг хэлэлцэх.
3. “Цемент Шохой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч байгаа утааг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох.
4. 2025 онд улс, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын талаарх мэдээлэл сонсох.
Дээрх асуудлыг хэлэлцэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 28, Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх санал дэмжих тухай 29 тоот тогтоолуудыг батлав.

