Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас

МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРӨӨР "АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" ХАНДИВЫН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-05-08

Жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдрийг Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
2025 онд энэхүү өдрийг ОУУЗУХС нийгэмлэгүүдийн холбооноос “On the side of Humanity” буюу “ Энэрэнгүй үйлсийн талд” сэдвийн хүрээнд Э. Агиймаа охины эмчилгээний зардалд өгөхөөр “Амьдрал бэлэглэе” хандивын тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
Та бүхэн минь эмчилгээний зардалд хувь нэмэр оруулж авьяаслаг бяцхан охинд тусалж итгэлийн гараа сунгасанд ТАЛАРХЛАА.
Тоглолтод урилгаар МУГЖ, Монголын Эстрадын нэрт дуучин Ж. Уранчимэг,
МУСТА дуучин, хөтлөгч П. Хатанбаатар,
МУСТА дуучин Ж. Эрдэнэцэцэг,
МУСТА дуучин Ё. Батмөнх,
МУСТА дуучин Х. Ган-Эрдэнэ,
МУСТА гэр бүлийн дуучид П. Гэрэлт-Од, Б. Гантуяа нар оролцсон бөгөөд эмчилгээний зардалд бид 17.800.000 төгрөгийг цуглуулан ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Дэмжиж ажилласан байгууллагууддаа мөн ТАЛАРХАЛ илэрхийлье.
Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Сайхан сумын Засаг даргын Тамгын газар
"Цемент Шохой" ХХК
"Хөтөл Энержи дулаан" ХХК
УБТЗ-ын харьяа Төмөр бетон дэрний үйлдвэр
Сайхан сумын 1,2-р сургууль
Сайхан сумын 1,2,3-р цэцэрлэг
Хөтөл Соёлын ордон
Сайхан Эрүүл мэндийн төв
"Гавшгай-Ус" ОНӨААТҮГ
"Хот тохижилт"-ын газар
Төрийн банкны Хөтөл дахь салбар
"Хөтөл-Өргөө" СӨХ
"Хөтөл дент" шүдний эмнэлэг

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9115
7450 / 82%
1031 / 11%
303 / 3%
331 / 4%