Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас

"МАЛЧДАД ХҮРГЭХ БИДНИЙ ТУС" аян амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

2026-02-12

Сайхан сумын хэмжээнд цас их орж зам даваа хаагдаж, өвөлжилт хүндэрсэн. Энэ цаг үед сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос “Малчдад хүргэх бидний тус” хандивын аяныг 2026.02.02-10 -ны өдөр зохион байгууллаа.
Тус аянд Сайхан 1-р сургуулийн "ТУСЧ КЛУБ", Сайхан 2-р сургууль, Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, иргэн Б.Сүхбаатар нар нэгдлээ.
Хандивт өвс тэжээл, дулаан хувцас, төлийн нэмнээ, бээлий, ахуйн хэрэгцээний зүйлс, мөнгөн хэлбэрээр дэмжлэг үзүүлж оролцлоо.
Өнөөдрийн дэмжлэг маргаашийн амьдралыг хамгаална. Нэг сэтгэлээр малчдаа дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10284
8491 / 83%
1100 / 11%
335 / 3%
358 / 3%