Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ

Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын цахим хуудас

Фото мэдээ


нийт 30

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан хуралдлаа.

2024-02-27 120
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан 62,9% ирцтэй хуралдаж 1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Волейбол"-ийн тэмцээн зохион байгууллаа.

2024-01-13 186
2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Волейбол”-ийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгуулж нийт 14 баг оролцсон. Эрэгтэй төрөлд I байрт Ахлах сургуулийн баг, II байрт иргэдийн баг, III байрт ШТС-ын баг , эмэгтэй төрөлд I байрт оюутны баг, II ахлах сургуулийн баг, III байрт ЗДТГазрын баг тус тус байр эзэлсэн. Багуудын хураамж 400,000 төгрөгийг сайн үйлсэд зарцуулж Тамир багийн иргэн Ч.Оюунбилгийн эмчилгээний зардалд хандивлалаа.

"Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ" АХА тэмцээн зохион байгууллаа.

2024-01-12 219
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр орон даяар уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Үндсэн хуулийн өдөр"-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан хуралдлаа.

2023-12-20 246
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан 81.4% ирцтэй хуралдаж 1.Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 2. Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 3. Сумын 2024 оны төсвийн төслийн тухай 4. Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг амжилттай хэлэлцэж 8 тогтоол гаргасан байна.

Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

2023-11-27 276
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолуудуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Нийт оролцсон тамирчдаас эрэгтэй төрөлд I байрт Б.Должинсүрэн, II байрт Д.Очирхуяг, III байрт Д.Шаравдорж, эмэгтэй төрөлд I байрт Д.Цэрэндолгор, II байрт Ж.Жавзандайрий, III байрт Ч.Олонбаяр нар шалгарлаа. Аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрх авсан Б.Должинсүрэн, Д.Очирхуяг, Д.Цэрэндолгор нартаа амжилт хүсье.

2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг сонсож ажиллаа.

2023-11-22 290
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит наймдугаар хуралдаанаар сумын 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг сонсож, санал дүгнэлт гаргаж ажиллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан хуралдлаа.

2023-11-17 314
Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан 100% ирцтэй хуралдлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдаан хуралдлаа.

2023-10-12 422
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хурлын төлөөлөгчдийн 81,4% ирцтэй хуралдаж 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 3. Сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээг зохион байгуулсан ажлын тайлан /сонсох/ 4. Сумын Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны тайлан /сонсох/ асуудлуудыг хэлэлцэж, зургаан тогтоол гаргалаа.

"Хариуцлагатай сонгогч" сургалтад хамрагдлаа.

2023-10-09 401
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр " Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" сургалтын хөтөлбөрийн "Оролцогчийн сургалт"-д сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 26 сурагч амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа.

"Бэлчээрийн тогтвортой менежмент", "Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм" 2 өдрийн сургалтад хамрагдлаа.

2023-10-06 379
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хурлын ажлын алба, төлөөлөгчдийн төлөөлөл 2 өдрийн сургалтад хамрагдаж, бэлчээрийн тогтвортой менежмент, Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм, иргэдийн оролцоо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүргийн талаархи мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан хуралдав.

2023-07-03 490
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа.

2023-06-10 471
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон багууддаа ажиллаж иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож, иргэдээс гарсан саналыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж ажиллаа.

Хүүхдийн цэцэрлэгийн сурагчдын дунд "Хүн бүр байгаль хамгаалагч" сэдэвт уралдаан зохион байгууллаа.

2023-05-19 504
"Хүн бүр байгаль хамгаалагч" аяны хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн сурагчдын дунд "Хүн бүр байгаль хамгаалагч" гар зургийн уралдаан, даамны тэмцээн зохион байгуулж төрөл тус бүр дээр 1,2,3 дугаар байр шалгаруулав.

Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулсан чадавхижуулах сургалтанд хамрагдав.

2023-05-18 568
Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулсан баг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн дарга нар сургалтанд хамрагдаж хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.

"Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил" сургалт зохион байгуулагдлаа.

2023-04-26 599
"Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог хангах, хяналт үнэлгээ хийх арга зүйн сургалт боллоо.

Нутгийн удирдлагын холбооны сургалтанд хамрагдав.

2023-04-17 616
Архангай аймгийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар Монголын Нутгийн Удирдлагын холбооноос зохион байгуулсан сургалтанд хамрагдав.

"Оролцоно, төлөөлнө" чуулга уулзалтанд оролцов.

2023-04-14 591
2023 оны 04 дүгээр сарын 14-нд Архангай аймгийн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийн "Оролцоно, төлөөлнө" чуулга уулзалтанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид бүрэлдэхүүнээрээ оролцов.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаан хуралдав.

2023-03-15 671
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаан хуралдаж 10-н асуудлаар тогтоол гаргав.

Волейболын тэмцээн зохион байгууллаа.

2023-01-13 566
Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд волейболын тэмцээн зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%